-
✓
Одоо ашиглаж буй гадаад паспорт болон сүүлийн 10 жилд авч байсан паспортууд (дээрх виз болон хилийн штампуудын хуулбарууд).
-
✓
Иргэний үнэмлэхийн тодорхойлолт (англи орчуулгатай).
-
✓
Цээж зураг (900x1200 пиксель хэмжээтэй, цахим файлаар).
-
✓
Санхүүгийн чадамж: Дансны үлдэгдлийн тодорхойлолт (дижитал файлаар, 50 сая төгрөгөөс дээш байх нь илүү давуу тал болно).
-
✓
Сүүлийн 4 сарын хугацаанд хийгдсэн банкны дансны дэлгэрэнгүй гүйлгээний хуулга (цахим файлаар).
-
✓
Бүсийн аялалын төлөвлөгөө: Хэрэв та Далайн орнууд (жишээ нь Шинэ Зеланд) хамтатган аялахаар төлөвлөж байгаа бол түүнийг нотлох баримт, маршрут.
-
✓
Хөрөнгийн баталгаа: Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (байгаа бол англи хэл дээр).
-
✓
Төрийн үйлчилгээний лавлагаанууд: Нийгмийн даатгал, гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ (e-Mongolia англи хувилбар).
-
✓
Хөдөлмөр эрхлэлт: Ажлын газрын тодорхойлолт (албан тушаал, ажилласан хугацаа, цалинг заасан англи орчуулгатай лавлагаа).
-
✓
Сурч буй хүмүүст: Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр).
-
✓
Бизнес эрхлэгчид: Компанийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, байр түрээсийн гэрээ зэрэг бизнесийн бичиг баримтууд (англи орчуулгатай).
-
✓
Насанд хүрээгүй хүүхэд: Сургуулийн тодорхойлолт, эцэг эхийн аль нэгтэй нь аялах бол хамт явахгүй байгаа эцэг/эхийн зөвшөөрлийн итгэмжлэл (нотариатаар баталгаажсан).