🇮🇪 ИРЛАНД АЯЛАЛ

Ирланд улсын аялалын виз

💡 Ерөнхий мэдээлэл & Төлбөр

  • 🗣️
    Консулын хураамж: Нэг удаа нэвтрэх богино хугацааны виз хүсэхэд хураамж 60 евро (ойролцоогоор 225,795 төгрөг), олон удаа нэвтрэх (мульти) виз хүсэхэд 100 евро (ойролцоогоор 376,330 төгрөг) байна.
  • 💵
    Манай үйлчилгээ: SED Travel Agency-ийн үйлчилгээний төлбөр нэг хүний 500,000 төгрөг байна. Үүнд: Бичиг баримтыг хүлээн авч зөвлөгөө өгөх, онлайн анкет бөглөх, аялалын маршрут төлөвлөлт болон виз мэдүүлэхэд шаардлагатай бусад бичиг баримтыг бүрдүүлэх туслалцаа орно.
  • 💼
    Хүүхдийн төлбөрийн нөхцөл: Хүүхэд бүрт консулын болон манай үйлчилгээний төлбөр том хүнийхтэй адил хэмжээгээр тооцогдоно.
  • 🗺️
    Шийдвэрлэлтийн хугацаа: Визний өргөдлийг илгээсэн өдрөөс хойш хариу гарах хугацаа дунджаар ажлын 30 хоног байдаг.

📄 Бүрдүүлэх материалууд

  • Одоо ашиглаж буй гадаад паспорт болон өмнөх 10 жилийн паспортуудын хуулбар (орсон гарсан штамб, визний хамт).
  • Биометрик цээж зураг (3.5x4.5 см хэмжээтэй).
  • Санхүүгийн чадавх: Банкнаас авсан дансны үлдэгдлийн тодорхойлолт (цахим файлаар, 50 сая төгрөгөөс дээш байвал сайн).
  • Сүүлийн 6 сарын хугацаанд хийгдсэн дансны дэлгэрэнгүй хуулга (файлаар).
  • Хөрөнгийн баталгаа: Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (байгаа бол англи хэл дээр).
  • Төрийн үйлчилгээний лавлагаанууд: Нийгмийн даатгал, гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ (e-Mongolia англи хувилбар).
  • Хөдөлмөр эрхлэлт: Ажлын газрын англи хэл дээрх тодорхойлолт (албан тушаал, цалинг заасан).
  • Сурч буй хүмүүст: Сургуулийн тодорхойлолт (англи орчуулгатай файлаар).
  • Бизнес эрхлэгчид: Компанийн гэрчилгээ, татварын лавлагаа, түрээсийн гэрээ зэрэг бизнесийн бичиг баримтууд (англи орчуулгатай).
  • Насанд хүрээгүй хүүхэд: Сургуулийн тодорхойлолт болон хамт аялахгүй байгаа эцэг эхийн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл.
  • Аялах зорилгоо тайлбарласан өргөдөл захидал (Motivation Letter) англи хэл дээр.
  • Урилга (байгаа тохиолдолд уригчийн бичиг баримтуудын хамт).
🚨 ЧУХАЛ САНАМЖ:

БҮХ МАТЕРИАЛЫГ СКАНЕРДАЖ, АНГЛИ ХЭЛ ДЭЭР ЦААСАН БУЮУ БИЕТ ХЭЛБЭРЭЭР БАЙЛГАХ ШААРДЛАГАТАЙ.