-
✓
Хүчинтэй гадаад паспортын нүүр хуудасны өндөр чанартай хуулбар.
-
✓
Биометрик цээж зураг (3.5x4.5 см хэмжээтэй, цахим файлаар).
-
✓
Санхүүгийн баталгаа: Сүүлийн 6 сарын банкны дансны дэлгэрэнгүй хуулга (файлаар, дансанд 15 сая төгрөгөөс дээш үлдэгдэлтэй байх нь зүйтэй). Санамж: Энэхүү хуулгыг зөвхөн виз мэдүүлэх өдөр банкнаас авсан байх шаардлагатай.
-
✓
Төрийн лавлагаанууд: Гэрлэлт, Нийгмийн даатгал, хүүхдийн төрсний гэрчилгээний аль нэгний лавлагаа (e-Mongolia англи хувилбар).
-
✓
Ажил эрхлэлт: Ажлын газрын тодорхойлолт (албан тушаал, цалин заасан англи орчуулгатай лавлагаа).
-
✓
Сурч буй хүмүүст: Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр).
-
✓
Бизнес эрхлэгчид: Улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ зэрэг бизнесийн бичиг баримт (англи орчуулгатай).
-
✓
Насанд хүрээгүй хүүхэд: Сургуулийн тодорхойлолт, хэрэв эцэг эхийн аль нэгтэй нь аялах бол нөгөө эцэг/эхийн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл эсвэл зөвшөөрлийн гараар бичсэн өргөдөл.