🇪🇺 ШЕНГЕН АЯЛАЛ

Шенгений орнуудын аяллын виз

💡 Ерөнхий мэдээлэл & Төлбөр

  • 🗣️
    Биечлэн мэдүүлэх шаардлагатай: Виз мэдүүлэгч нь өөрийн биеэр Элчин сайдын яам (Унгар, Герман, Чех, Швед зэрэг аль нэг улсын төлөөлөл) эсвэл виз мэдүүлгийн төв дээр очиж ярилцлагад орж, биометрик мэдээллээ өгнө.
  • 💵
    Визний хугацаа: Консулын зүгээс аяллын зорилго, түүхээс хамааран 7 хоногоос 24 сар хүртэлх хугацаатай олон удаа зорчих (мульти) виз олгох боломжтой.
  • 💼
    Консулын хураамж: Элчин сайдын яамны визний хураамж нэг хүний 90-ээс 110 евро байна. Энэ нь тухайн өдрийн ханшаар ойролцоогоор 342,000 - 420,000 төгрөг болно.
  • 🗺️
    Зөвлөх үйлчилгээний хөлс: Манай агентлагийн үйлчилгээний төлбөр нэг хүний 500,000 төгрөг (НӨАТ багтсан). Үүнд: Онлайн анкет бөглөх, ярилцлагын цаг товлох, нарийвчилсан аяллын төлөвлөгөө гаргах, баримт бичгийг шалгаж цэгцлэх, ярилцлагын бэлтгэл зөвлөгөө мэдээлэл багтана.
  • 📅
    Хүүхдийн визний төлбөр: Наснаас хамаарч ЭСЯ-ны хураамж өөрчлөгддөг боловч манай компанийн үйлчилгээний хураамж хүүхэд бүрт адил тооцогдоно.
  • 🛂
    Шийдвэрлэх хугацаа: Материалыг Элчин сайдын яаманд хүлээлгэн өгснөөс хойш хариу гарах хугацаа дунджаар ажлын 7-оос 15 хоног байдаг.

🕒 Цаг авахад:

ЭСЯ-ны ярилцлагын цаг авахад Хүчинтэй гадаад пасспортын нүүрэн зураг хэрэгтэй.

📄 Бүрдүүлэх материалууд

  • Хүчинтэй гадаад паспорт болон өмнөх 10 жилийн хугацаанд ашиглаж байсан хуучин паспортууд.
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа (e-Mongolia англи хувилбар).
  • Санхүүгийн чадавх: Банкнаас авсан дансны үлдэгдлийн тодорхойлолт (цахим файлаар, 30 сая төгрөгөөс дээш үлдэгдэлтэй байх нь зүйтэй).
  • Сүүлийн 4 сарын хугацаанд хийгдсэн дансны дэлгэрэнгүй гүйлгээний хуулга (файлаар).
  • Хөрөнгийн баталгаа: Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа (байгаа бол англи хэл дээр).
  • Төрийн үйлчилгээний лавлагаанууд: Гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгал, хүүхдийн төрсний бүртгэлийн тодорхойлолт (e-Mongolia англи хувилбар).
  • Ажил эрхлэлт: Ажлын газрын тодорхойлолт (албан тушаал, ажилласан хугацаа, цалинг заасан англи орчуулгатай лавлагаа).
  • Сурч буй хүмүүст: Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр).
  • Бизнес эрхлэгчид: Улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, түрээсийн гэрээ зэрэг бизнесийн бичиг баримтууд (англи орчуулгатай).
  • Насанд хүрээгүй хүүхэд: Сургуулийн тодорхойлолт, эцэг эхийн аль нэгтэй нь аялах бол хамт явахгүй байгаа эцэг/эхийн зөвшөөрлийн итгэмжлэл (нотариатаар баталгаажсан).
🚨 ЧУХАЛ САНАМЖ:

БҮХ МАТЕРИАЛЫГ СКАНЕРДАЖ, АНГЛИ ХЭЛ ДЭЭР ЦААСАН БУЮУ БИЕТ ХЭЛБЭРЭЭР БАЙЛГАХ ШААРДЛАГАТАЙ.