-
✓
Хүчинтэй гадаад паспорт болон өмнөх 10 жилд ашиглаж байсан хуучин паспортууд (дээрх виз, орж гарсан штампуудын хуулбарууд).
-
✓
Иргэний үнэмлэхийн лавлагаа (e-Mongolia системээс авсан англи орчуулгатай).
-
✓
Биометрик цээж зураг (3.5x4.5 см хэмжээтэй, цахим файлаар).
-
✓
Албан ёсны урилга (байгаа тохиолдолд урилга болон уригч талын бичиг баримтууд).
-
✓
Жолооны үнэмлэхийн лавлагаа (e-Mongolia англи хувилбар).
-
✓
Санхүүгийн чадавх: Банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт (дижитал файлаар, 50 сая төгрөгөөс дээш үлдэгдэлтэй байх нь зүйтэй).
-
✓
Сүүлийн 4 сарын хугацаанд хийгдсэн дансны дэлгэрэнгүй гүйлгээний хуулга (файлаар).
-
✓
Хөрөнгийн баталгаа: Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тодорхойлолт (байгаа бол англи хэл дээр).
-
✓
Төрийн лавлагаанууд: Нийгмийн даатгал, гэрлэлтийн байдал, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (e-Mongolia англи хувилбар).
-
✓
Ажил эрхлэлт: Ажлын газрын англи хэл дээрх тодорхойлолт (албан тушаал, цалингийн мэдээлэл заасан).
-
✓
Суралцагчдын хувьд: Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр).
-
✓
Хувийн бизнес эрхлэгчид: Компанийн гэрчилгээ, татварын лавлагаа, түрээсийн гэрээ гэх мэт бизнесийг нотлох баримтууд (англи орчуулгатай).
-
✓
Насанд хүрээгүй хүүхэд: Сургуулийн тодорхойлолт, эцэг эхийн хамтарсан аялалын итгэмжлэл (хэрэв аль нэг нь хамт явахгүй бол нотариатаар баталгаажсан итгэмжлэл).