-
🗣️
Биечлэн уулзах шаардлагатай: Виз мэдүүлэгч нь Элчин сайдын яаманд өөрийн биеэр очиж, ярилцлагын шатанд орно.
-
💵
Консулын хураамж: ЭСЯ-ны албан ёсны хураамж болох 185 ам.доллар (ойролцоогоор 638,250 төгрөг) төлөгдөнө.
-
💼
Мэргэжлийн туслалцаа: Зөвлөх үйлчилгээний төлбөр нэг хүний 500,000 төгрөг (НӨАТ орсон). Үүнд: DS-160 цахим өргөдлийн маягт бөглөх, ярилцлагын цаг товлох, аялалын нарийвчилсан маршрут төлөвлөх, баримт бичгийг шалгаж бэлтгэх, ярилцлагын өмнөх бэлтгэл зөвлөгөө багтана.
-
🗺️
Маршрут төлөвлөлт: Бид таны аяллын зорилгод нийцсэн хуваарийг гаргахаас гадна, хэрэгцээтэй тохиолдолд олон улсын арга хэмжээ, хурал зөвлөгөөний албан ёсны урилгыг авахад дэмжлэг үзүүлнэ.
-
📅
Визний хугацаа: Виз зөвшөөрөгдсөн тохиолдолд АНУ-ын ЭСЯ-наас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих эрх олгодог.
-
🛂
Хилээр нэвтрэх хугацаа: АНУ-ын хилийн хяналтын ажилтан таныг улсдаа байх хугацааг (ихэвчлэн 3, 6, эсвэл 9 сар) тодорхойлно.
-
👶
Хүүхдийн хураамж: Наснаас үл хамааран хүүхэд мөн адил консулын болон үйлчилгээний төлбөрийг бүрэн төлнө.
-
🤝
Ярилцлагын ач холбогдол: Визний шийдвэрт консултай хийх ганцаарчилсан ярилцлага хамгийн гол нөлөө үзүүлдэг.
-
⚠️
Шийдвэр гаргалт: Виз олгох эцсийн шийдвэрийг зөвхөн ЭСЯ-ны консул бие даан гаргах бөгөөд 100% консулаас шалтгаална.